Үйлчилгээний нөхцөл

         www.ITZoneStore.mn онлайн худалааны вэб сайтыг ашигласнаар та манай вэб сайтын Үйлчилгээний Нөхцөл (дор бичигдсэн), Мэдээллийн Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа юм. Ай Ти Зон компани нь ITZoneStore вэб сайтын Үйлчилгээний Нөхцөл болон бусад нөхцлүүдэд өөрчлөлт хийх эрхтэй. Та онлайн гүйлгээ хийх бүртээ эдгээр журам, нөхцлүүдтэй танилцана уу. Вэб сайт руу халдах оролдлого хийх, хэрэглэгчийн мэдээллийг буруу оруулах, луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 

ЗӨВХӨН 16-С ДЭЭШ НАСНЫ ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧИЛНЭ 

ITZoneStore онлайн худалдааны сайт нь 16-с дээш насны хэрэглэгчдэд үйлчилнэ. 16-с доош насны хэрэглэгчид эцэг эх, асран халамжлагчийнхаа тусламжтай манай вэб сайтаар гүйлгээ хийнэ.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨНГӨ БОЛОН ХАРАГДАЦ 

ITZoneStore онлайн худалдааны сайт нь бүтээгдэхүүний зургийг өнгө, харагдацын хувьд аль болох бүтээгдэхүүнтэй адилхан байлгахыг хичээнэ. Энэ нь таны дэлгэцээр харж буй бүтээгдэхүүний зураг, бодит бүтээгдэхүүнтэй яг ижил байна гэсэн баталгаа биш.

 

ВЭБ САЙТЫН АЛДАА 

Бүтээгдэхүүний үнэ болон үлдэгдэл зэрэг нь танд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. Бид вэб сайт дээрээ гарсан алдааг илэрсэн даруйд нь засварлаж байх бөгөөд энэ үеэр хийгдсэн гүйлгээний мэдээлэл буруу, үнэ нь зөрүүтэй байх зэрэг тохиолдлуудад захиалгыг хүчингүй болгоно. Энэ тохиолдолд бид таны шилжүүлсэн мөнгийг буцаан ажлын 3 хоногт багтаан дансаар шилжүүлэх болно.

 

ҮНИЙН БОДЛОГО 

ITZoneStore онлайн худалдааны сайтаар үйлчлүүлснээр байнгын 5% онлайн хөнгөлөлтийг авна. Өөрөөр хэлбэл Ай Ти Зон компанийн харъяа дэлгүүрийн үнээс байнга 5% хямд үнийн дүнгээр хэрэглэгч төлбөр хийх боломжтой юм. Үнэ болон бэлэг урамшууллын саналууд нь үйлчлүүлэгчдэд урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөгдөж болно.

 

ТӨЛБӨР ТӨЛӨХ 

Та ITZoneStore онлайн худалдааны сайтаас бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банкны карт болон дансаар хийх боломжтой. Та онлайнаар худалдан авалт хийхэд, таны данснаас тухайн захиалгын дүн шууд хасагдаж манай данс руу шилжих бөгөөд танд мэйл хаягаар мэдэгдэл ирнэ. Түүнчлэн ITZoneStore онлайн худалдааны сайтын Үйлчилгээ цэсний Танд санал санал болгож буй үйлчилгээнүүд нь онцлогоосоо хамааран зөвхөн бэлнээр төлөх сонголттой байдаг.

 

ЗАХИАЛГЫГ БАТАЛГААЖУУЛАХ 

Та онлайнаар захиалга хиймэгц тантай ITZone дэлгүүрийн худалдааны зөвлөх, үйлчилгээний ажилтан ажлын 4 цагт багтаан эргэн холбогдож, таны захиалга, хүргэлтийн хаяг, хүлээн авагчийн мэдээлэл, утасны дугаар зэрэг мэдээллүүдийг баталгаажуулан авна. Мөн хүргэлт хийгдэх хугацааг Танд мэдэгдэнэ.

 

 БАТАЛГААТ ХУГАЦАА

Ай Ти Зон компани нь өөрийн харъяа дэлгүүр болон ITZoneStore онлайн худалдааны сайтаар борлуулагдаж байгаа бүх бараа бүтээгдэхүүнд үйлдвэрийн албан ёсны БАТАЛГААТ ХУГАЦААГ олгодог. Тус сайтад байрлах бүх бүтээгдэхүүний мэдээлэлд баталгаат хугацаа заагдсан байх ба Таны худалдан авсан бүтээгдэхүүний брэнд, категориос хамааран баталгаат хугацаа харилцан адилгүй байж болно. Та худалдан авалт хийсэн тохиолдолд Баталгааны хуудас Танд бүтээгдэхүүний хамт дагалдан очино.

 

БАРАА БУЦААЛТ 

Ай Ти Зон компани нь өөрийн харъяа дэлгүүрүүд болон ITZoneStore онлайн худалдааны сайтаар борлуулагдаж байгаа бүх бараа, бүтээгдэхүүнд 48 цагийн сэтгэл ханамжийн баталгааг олгодог. Өөрөр хэлбэл бараагаа өөрийн хэрэгцээнд бүрэн нийцэж буй эсэхийг 48 цагийн хугацаанд ашиглаж, туршиж, хэрэглэж мэдэх боломжийг хэрэглэгчдэд олгох юм. Бараа буцаалт хийх тохиолдолд Үйчилгээний лавлах 7731-2424 утас болон crm@itzone.mn хаягаар хандан хүсэлтээ илэрхийлнэ. Бараа буцаалтыг компанийн дотоод журмын дагуу хийнэ. Сэтгэл ханамжийн баталгаат хугацаа өнгөрсөн тохиолдолд худалдан авсан барааг буцаахгүй. Мөн хэвлэгч, хувилагчийн задарсан хорыг буцаах боломжгүй. Худалдан авагч барааг буцаахдаа барааны сав, баглаа боодол, дагалдах хэрэгсэл (ном, СD г.м) урамшуулалд олгосон барааны хамт бүрэн, бүтэн байдлаар нь үйлчилгээний ажилтны заасан газарт аваачиж өгөх үүрэгтэй бөгөөд дутуу авчирсан тохиолдолд тухайн дутаасан зүйлсийн үнийн дүнг суутган авна.

 

ХҮРГЭЛТ 

ITZoneStore онлайн худалдааны сайт нь зөвхөн Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сонгино-Хайрхан, Баянзүрх гэсэн дүүргүүдийн 5-н шар, 7-н буудал, Офицеруудын ордон болон Зайсан гэсэн хүрээн дотор хүргэлтийг хийнэ. Хүргэлтийн стандарт үнэ нь 5,000 төгрөг бөгөөд хэрэв таны худалдан авалтын нийт дүн 20,000 төгрөгнөөс их байвал хүргэлтийн үнэ нэмэгдэхгүй. 

 

ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОГСООХ 

Хэрэв та луйврын гүйлгээ хийхийг оролдсон, хуурамч худалдан авалт хийхээр оролдсон, компани болон компанийн ажилчдыг доромжилсон тохиолдолд ITZoneStore онлайн худалдааны сайт нь таны эрхийг хаана. Та цаашид дахин бүртгүүлэх боломжгүй болох юм. 

 

хүргэлт, 48 цагийн сэтгэл ханамжийн баталгаа

www. ITZoneStore.mn онлайн худалдааны сайтаар борлуулагдаж байгаа бүх бараа, бүтээгдэхүүнд 48 цагийн сэтгэл ханамжийн баталгаа дагалддаг.

Онлайн хөнгөлөлт

www.ITZoneStore.mn онлайн худалдааны сайтын бараа бүтээгдэхүүн нь тус компанийн салбар дэлгүүр дээр борлуулагдаж буй үнээс байнгын 5% хөнгөлөлттэй үнээр танд хүрдэг.

Төлбөрийн нөхцөл

ITZoneStore онлайн худалдааны сайт нь төлбөрийн уян хатан нөхцлийг санал болгодог. Та бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ Картаар, Дансаар, Most Money-аар эсвэл Бэлнээр хийх боломжтой.