Компанийн тухай

ITZONE Accelerate Your Success

      ITZone компани нь компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээг бүх түвшний хэрэглэгчдэд хүргэх зорилгоор анх 1997 онд М-Си-Эс Электроникс нэртэйгээр М-Си-Эс Группын салбар компани болон байгуулагдаж байсан бол  өдгөө Монголын мэдээллийн технологийн зах зээлийн 30 орчим хувийг эзэлсэн үндэсний хэмжээний компани болон өргөжин хөгжжээ. Тус компанийг олон жил удирдсан менежментийн баг нь М-Си-Эс Электроникс компанийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авснаар 2013 оны 5 сарын 1-ний өдрөөр М-Си-Эс Группийн бүрэлдэхүүнээс гарч ITZone нэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон.

      ITZone компани нь Систем интеграцчлал, Програм хангамж, Компьютер бизнес тоног төхөөрөмж, Мэдээллийн технологийн шийдэл, үйлчилгээ гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 230 гаруй ажиллагсадтай. Нийт ажиллагсдын 70 хувь нь мэргэжлийн инженер, програмистууд, 35 хувь нь дэлхийн нэр хүндтэй Microsoft, Oracle, CISCO, Dell, Canon, HP, LG, зэрэг компаниудын албан ёсны батламжит инженерүүд байдаг.

      Бид “Мэдээлэл, холбоо, технологийн дэвшилтэт шийдлүүдийг бүх түвшний байгууллагад хүргэн өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэгч, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч байна”гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд аливаа байгууллагын үйл ажиллагааны үр ашгийн нэмэгдүүлэх өндөр технологийн шийдлүүдийг боловсруулан, нийлүүлж, мэдээллийн технологийн үндэсний брэнд болох “Mogul” бүтээгдэхүүний хөгжүүлэлт,, ”Эрдмийн Түлхүүр” сургуулийн цахим удирдлагын систем, “Green ERP” байгууллагын нөөц төлөвлөлтийн систем, үйлдвэрлэлийн болон уул уурхайн автоматжуулалтын чиглэлээр 100 гаруй төсөл, системүүдийг Монгол инженерүүдийнхээ хүчээр боловсруулж хэрэгжүүлэн хэрэглэгчиддээ амжилттай нийлүүлэн ажиллаж байна.

 

БИЗНЕСИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

   

СИСТЕМ ИНТЕГРАЦЧЛАЛ

ПРОГРАМ ХАНГАМЖ

КОМПЬЮТЕР, БИЗНЕС ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

МЭДЭЭЛЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

  • Үйлдвэрлэлийн автоматжуулалт
  • Барилгын автоматжуулалт
  • МХТ-ийн дэд бүтэц, дата центр
  • GPS, NFC, RFID технологид суурилсан бүх төрлийн шийдлүүд
  • Мэдээллийн технологийн аудит, зөвлөгөө

 

  • “Green ERP” байгууллагын  нөөц төлөвлөлтийн систем
  •  Microsoft Dynamics CRM
  • “Эрдмийн түлхүүр”  сургуулийн цахим  удирдлагын систем
  • “CompasMate” обьект  хяналттын систем
  • “TutorMate” зайн  сургалтын систем
  • “Appointment”
  • Mogul Center
  • Canon Center
  • Enterprise Solution Center
  • Байгууллага хариуцсан борлуулалтын баг
  • www.itzonestore.mn онлайн дэлгүүр
  • Техник үйлчилгээний төв
  • Байгууллагад зорилусан гэрээт үйлчилгээ
  • “24/7 Enterprise Support” үндсэн системийн гэрээт үйлчилгээ
  • Канон хувилагчийн үйлчилгээ

 

БИЗНЕСИЙН ТҮНШҮҮД

   

 

хүргэлт, 48 цагийн сэтгэл ханамжийн баталгаа

www. ITZoneStore.mn онлайн худалдааны сайтаар борлуулагдаж байгаа бүх бараа, бүтээгдэхүүнд 48 цагийн сэтгэл ханамжийн баталгаа дагалддаг.

Онлайн хөнгөлөлт

www.ITZoneStore.mn онлайн худалдааны сайтын бараа бүтээгдэхүүн нь тус компанийн салбар дэлгүүр дээр борлуулагдаж буй үнээс байнгын 5% хөнгөлөлттэй үнээр танд хүрдэг.

Төлбөрийн нөхцөл

ITZoneStore онлайн худалдааны сайт нь төлбөрийн уян хатан нөхцлийг санал болгодог. Та бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ Картаар, Дансаар, Most Money-аар эсвэл Бэлнээр хийх боломжтой.